Skip links

Элон Маск өнөөдөр цахим хуудсандаа “мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадахгүй” хэмээн бичсэн нь хэдхэн цагийн дотор олон арван сая хүнд хүрч, олны анхаарлыг татлаа.

Хамгийн сонирхолтой нь, энэхүү мэдэгдэл нь түүний хөрөнгө $852 тэрбумд хүрч, түүхэнд анх удаа $800 тэрбумын босгыг давсны дараахан гарсан байна.

Маскийн хөрөнгө ийнхүү огцом өсөхөд SpaceX, Tesla болон xAI компанийн тасралтгүй өсөлт голлон нөлөөлжээ. Ялангуяа SpaceX ирэх жил 1.5 их наяд долларын үнэлгээтэйгээр IPO хийх гэж байгаа тухай мэдээлэл, мөн SpaceX xAI-г өөртөө нэгтгэсэн зэрэг нь томоохон үүрэг гүйцэтгэв.

Үүний зэрэгцээ Тесла бүрэн автомат жолоодох системээ (FSD) дэлхийн зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл авах шатандаа орсон, цаашлаад Optimus хүн роботын масс үйлдвэрлэлийг эхлүүлсэн нь хөрөнгө оруулагчдын урт хугацааны итгэлийг бэхжүүлээд байна.

This website uses cookies to improve your web experience.