Дэлхийн зах зээлээс 2 их наяд доллар арчигдлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн санхүүгийн зах зээлд өргөн хүрээтэй заралт явагдаж, томоохон хөрөнгүүдийн нийт үнэлгээнээс ойролцоогоор 1.8–2.2 их наяд доллар арчигдлаа.
Тухайлбал, Уолл Стрийтэд ноёрхож байсан “AI догдлол” аажмаар “AI-д эргэлзэх” хандлагаар солигдож эхэлжээ. Хэдийгээр компаниудын ашиг одоогоор өндөр хэвээр байгаа ч хиймэл оюун ухаанд чиглэсэн асар их хөрөнгө оруулалт цаашид ашгийн маржийг шахаж болзошгүй гэх болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд нэмэгдээд байна.
Одоогоор бүх анхаарал энэ сарын 25-нд гарах Nvidia-ийн санхүүгийн тайлан дээр төвлөрч, зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйл гэж үзэж байна.
Үүний зэрэгцээ криптовалютуудын ханш ч мөн суларч, Биткойн $60,000 руу огцом суларсан нь крипто хөрөнгийн зах зээлд бүхэлд нь хүчтэй цохилт боллоо. Мөн 1 сард түүхэн дээд түвшиндээ хүрээд байсан алт, мөнгөний ханш буурсан нь хөрөнгө оруулагчдын дунд “эрсдэлээс зайлсхийх” хандлага давамгайлж байгааг харуулж байна.