Skip links

7 хоногийн тойм: Крипто зах зээл

Зах зээл ерөнхийдөө
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн крипто зах зээл энэ оны хамгийн их уналттай үеэ тууллаа. Нийт зах зээлийн үнэлгээ 8%-иар буурч, $2.4 их наяд болтлоо агшив. Ерөнхийлөгч Трамп дараагийн Холбооны Нөөцийн Сангийн даргын нэрийг зарласан, мөн Иранд цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө дурдсан зэрэг нь зах зээлд тодорхойгүй байдал нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын дунд "эрсдэлээс зайлсхийх" уур амьсгал үүсгэжээ.

Биткойн (BTC)
Биткойны хувьд хүндхэн долоо хоног болж өнгөрлөө. Өнгөрсөн долоо хоногийн эхэнд $77,000 орчим байсан ханш долоо хоногийн турш тасралтгүй уруудсаар долоо хогонийн дундуур $62,700 хүртэл унав, харин төгсгөлд нь хэсэг сэргэлт авж, 71,000$ дээр хаагдлаа. Зарим арилжаачид үүнийг дараагийн том өсөлтийн өмнөх хямдхан худалдан авах боломж гэж харж байгаа бол, нөгөө хэсэг нь ханш үргэлжлэн буурах эрсдэлтэй хэмээн болгоомжилж байна.

Этэриум (ETH)
Харин Этэриумын ханш мөн адил суларч, ойролцоогоор 7% буюу $2,100 орчимд хүрч буурлаа. Тухайлбал, АНУ-ын ETH спот ETF-үүдээс долоо хоногийн хугацаанд $166 сая гадагшилж, зах зээлийн томоохон тоглогчид Этэриумээ эрчимтэй зарсны улмаас ханшийн эсэргүүцлийн бүсүүд ар араасаа нурсан байна.

Алткойн ба Миймкойн
Солана 14%-ийн уналт үзүүлж $87 хүрсэн бол Dogecoin, Shiba Inu, Pepe зэрэг голлох миймкойнууд мөн 7–8%-ийн бууралттай байлаа. Өнгөрсөн долоо хоногт алткойны зах зээл хүчтэй уналтад өртөж, Этэриум болон Солана зэрэг гол хөрөнгүүдийн ханш хүчтэй суларсан ба бусад ихэнх алткойны ханш мөн л агшсан байна.

Бодлого ба зохицуулалт
Зах зээлийн энэхүү сулралд Ерөнхийлөгч Трамп Холбооны нөөцийн сангийн дараагийн тэргүүнээр Кевин Уоршийг нэрлэсэнтэй холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Мөнгөний хатуу бодлого баримтлагч, хэт болгоомжтой нэгэн гэгддэг түүний томилгоо нь бодлогын хүү удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдана гэх болгоомжлолыг хөрөнгө оруулагчдад төрүүлсэн байна.

This website uses cookies to improve your web experience.