Skip links

Ану бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) өнөөдрийн хурлаараа бодлогын хүүний зорилтот түвшинг 3.50-3.75 хувьд хэвээр үлдээх шийдвэрийг 11:1 харьцаатайгаар гаргалаа.

Тухайлбал, ХНС-ийн дарга Жером Пауэлл Ойрхи Дорнодод өрнөж буй дайны эдийн засагт үзүүлэх бодит нөлөөг бүрэн дүгнэхэд "хэтэрхий эрт байна" хэмээн мэдэгдэв.

Тэрээр газрын тосны ханш тасралтгүй өсөж буй нь инфляцыг ХНС-ийн зорилтот 2 хувиас улам бүр давах эрсдэлийг нэмэгдүүлж, бодлогын хүүний шийдвэр гаргалтыг хүндрүүлж байгааг онцолсон юм.

Мөн Пауэлл ХНС "урьдчилан тогтоосон хатуу чиглэл баримтлахгүй", цаашид бодлогын хүүг өсгөх эсвэл бууруулах эсэх нь макро эдийн засгийн тоо үзүүлэлт болон геополитикийн нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс шууд хамаарна гэдгийг нэмж хэллээ.

This website uses cookies to improve your web experience.