Жеффри Эпштейн нь Сатоши Накамото үү?
Биткойныг үндэслэгч, нууцлаг Сатоши Накамото нь Жеффри Эпштейн байсан гэх гэнэтийн, шуугиантай таамаглал энэ долоо хоногт сошиал орчинд хүчтэй тархаж, олны анхаарлыг татлаа.
Энэхүү онол нь нууцлалтай баримт бичиг, и-мэйлүүд Эпштейний өргөн хүрээтэй санхүүгийн сүлжээ болон крипто ертөнцийн элит хүрээлэлтэй хэрхэн нягт холбоотой байсныг харуулсантай холбоотойгоор аж.
Таамаглалыг дэмжигчид эдгээр баримтууд нь Эпштейнийг Биткойны төслийг санхүүжүүлсэн, нөлөөлсөн, цаашлаад нууц зохион бүтээгч нь байсан ч байж магадгүй гэсэн асуултыг гаргаж байна.
Харин шинжээчид Сатошигийн код бичих өндөр ур чадвар, технологийн гүн мэдлэг, нам гүм амьдралын хэв маяг, гэнэт алга болсон түүх нь Эпштейний намтартай огтхон ч нийцэхгүй хэмээн үзэж байна. Сатоши Накамотогийн жинхэнэ хэн болох оньсого өнөөдрийг хүртэл тайлагдаагүй бөгөөд өмнө нь Трамп, Элон Маск зэрэг нэрс хүртэл дэвшиж байсан ч аль нь ч батлагдаагүй хэвээр байна.