Ламборгини Биткойноор төлбөр авч эхэллээ
Италийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Ламборгини компани автомашин худалдан авах төлбөрийн сонголтоор Биткойныг хүлээн авахаа албан ёсоор мэдэгдлээ.
Хэдийгээр зарим гэрээт борлуулагчид олон жилийн турш бие даан криптогоор төлбөр тооцоо хийж ирсэн ч, энэ нь тус компанийн түвшинд крипто төлбөрийг албан ёсоор нэвтрүүлсэн анхны тохиолдол болж байна. Энэхүү алхам нь тэдний гол өрсөлдөгч болох Феррари компанийн 2024 онд криптовалютаар төлбөр хүлээн авч эхэлсэн стратегитай төстэй хэмээн шинжээчид үзжээ.
Цаашлаад уг шийдвэр нь тансаг зэрэглэлийн брэндүүд криптод суурилсан төлбөр тооцоо, үйлчилгээг улам бүр сонирхож, нэвтрүүлж буй дэлхий нийтийн өргөн хүрээний чиг хандлагыг харуулж байна.
Мөн энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэглээг криптовалютын урт хугацааны хэрэглээ болон үнэ цэнийг дэмжих маш эерэг үзүүлэлт хэмээн салбарынхан харж байгаа юм.