Skip links

Мета стэйблкойн төлбөрийн шийдэл нэвтрүүлнэ

Meta энэ оны хоёрдугаар хагаст багтаан Facebook, Instagram болон WhatsApp зэрэг өөрийн тэргүүлэх платформууддаа стэйблкойнд суурилсан төлбөрийн системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээллээ.

Ингэснээр контент бүтээгчдийн хил дамнасан төлбөр тооцоо, апп доторх худалдан авалт, хэрэглэгч хоорондын мөнгөн шилжүүлэг зэргийг уламжлалт банкны системтэй харьцуулахад илүү хурдан, бага шимтгэлтэй болгох нөхцөл бүрдэх аж.

Цаашлаад, компанийн Гүйцэтгэх захирал Марк Цукерберг, X болон Telegram зэрэг бусад платформуудтай харьцуулахад Meta энэхүү өрсөлдөөнд "хоцорч орж ирж байгаагаа" хүлээн зөвшөөрсөн ба дэлхий нийтийг хамарсан уян хатан төлбөрийн шийдлийг нэвтрүүлэх нь тэдний гол зорилго гэдгийг онцлолоо.



This website uses cookies to improve your web experience.