Skip links

Нууцлаг этгээд Сатоши Накамото руу 2.5 BTC шилжүүлэв

Нэрээ нууцалсан нэгэн этгээд саяхан Биткойныг үндэслэгч Сатоши Накамотогийн хэтэвч рүү 2.5 Биткойн буюу ойролцоогоор $181,000 шилжүүлсэн нь олны анхаарлыг ихээхэн татлаа. 

Тус хаяг нь Биткойн сүлжээн дээр үүссэн хамгийн анхны, түүхэн ач холбогдолтой хэтэвч гэдгээрээ алдартай юм.

Шинжээчид уг шилжүүлгийг Биткойны үүсэл, нууцлаг зохион бүтээгчид нь зориулсан бэлгэдлийн шинжтэй “дижитал өргөл” хэмээн тайлбарлаж байна. Түүнчлэн Гэгээн Валентины баяртай давхцсан энэ үйл явдлыг зарим хэрэглэгч триллион долларын үнэлгээтэй салбарын суурийг тавьсан хүнд барьсан “Валентины бэлэг” хэмээн хошигнон нэрлэжээ.

Сонирхолтой нь, Сатоши Накамотогийн эзэмшиж буй нийт хөрөнгө одоогийн байдлаар $72 тэрбум орчимд хүрч байгаа байгаа нь уг нууцлаг эрхмийг дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг болгож байна.



This website uses cookies to improve your web experience.