Хиймэл оюун ухааны тэсрэлт үргэлжилж байна
Nvidia IV улирлын санхүүгийн тайлангаа өчигдөр танилцуулж, Уолл Стрийтийн хүлээлтээс хол давсан гүйцэтгэл үзүүллээ.
Компанийн нийт орлого $68.1 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 73%, өмнөх улирлаас 20%-иар тус тус өссөн дүн бөгөөд энэ нь шинжээчдийн таамгийг 3.4%-иар давуулан биелүүлсэн үзүүлэлт боллоо.
Зах зээлд хиймэл оюун ухааны салбар “хэт хөөсөрсөн үү” гэх болгоомжлол байгаа хэдий ч Женсен Хуан “Nvidia-ийн чипний эрэлт тэсрэлттэй хэвээр” гэдгийг онцлон хэлэв. Түүнчлэн, "Дэлхий нийтийн урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй хэд хэдэн шинэ чип" хөгжүүлж буйгаа цухас дурдсан нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг улам өсгөжээ.
Энэхүү тайлангийн дараа Уолл Стрийтийн шинжээчид Nvidia-ийн 2026 оны хувьцааны ханшийн таамаглалыг нэмэгдүүлсэн нь хиймэл оюун ухаанд суурилсан бизнесийн урт хугацааны өсөлтөд зах зээлийн итгэл эргээд нэмэгдэж байгааг харуулж байна.