idax биржид арилжаалагдаж буй хувьцааны токенууд
xStocks компанийн гаргасан дэлхийн тэргүүлэх корпорациудын хувьцааны токен idax бирж дээр албан ёсоор арилжаалагдаж байна.
Эдгээр xStock токенууд нь Alphabet, Apple, Tesla, NVIDIA зэрэг компаниудын хувьцааны ханшийг бодит цагийн хөдөлгөөнөөр дагадаг бөгөөд

Solana болон ERC-20 сүлжээнд зэрэг гаргасан
Kraken, OKX, LBank, Bybit зэрэг дэлхийн томоохон биржүүд дээр албан ёсоор арилжаалагдаж байна
Asset-backed аудит хийгдсэн ил тод бүтэцтэй
Alphabet (GOOGLX)
Alphabet Inc. нь технологи болон дижитал сурталчилгааны салбарт тэргүүлэгч АНУ-ын корпораци юм. Та бидний сайн мэдэх Google хайлтын систем нь түүний хамгийн алдартай бүтээгдэхүүн билээ.
Google нэрийг анх 1997 онд Ларри Пейж болон Сергей Брин нар “googol” (10-ийн 100 зэрэг) гэсэн тооноос сэдэвлэн өгсөн бөгөөд энэ нь интернэт дэх мэдээллийн асар их хэмжээг илэрхийлэх санаатай байжээ.
2015 онд тэд компанийн бүтэц, ирээдүйн зорилгоо илүү оновчтой зохион байгуулахын тулд Alphabet Inc. нэрээр дахин зохион байгуулалт хийсэн юм.
Alphabet нь Google-ийг охин компани болгон, эрсдэл өндөртэй шинэ технологи, инновацид төвлөрсөн тусгай нэгжүүдтэй “том зургаар сэтгэх” стратегийг хэрэгжүүлж эхэлсэн.
Өнөөдөр Alphabet нь AI, Cloud, YouTube, Waymo, DeepMind зэрэг чиглэлд идэвхтэй ажиллаж, дэлхийн дижитал ирээдүйг бүтээгч гүүр болон хувирч байна.
NVIDIA (NVDAX)
NVIDIA бол хиймэл оюун ухааны салбарын гол хөдөлгөгч хүч. ChatGPT, Tesla-ийн жолоочгүй жолоодлогын систем зэрэг AI-д суурилсан дэвшилтэт технологиуд бүгд NVIDIA-ийн чипийг ашигладаг.
2024 онд тус компанийн хувьцааны өсөлт нь зарим улсын ДНБ-ээс давсан зах зээлийн үнэлгээг бий болгосон.
Шинжээчид энэ үзэгдлийг “AI-ийн алтны үеийн хүрз, жоотуу” гэж нэрлэж байна. NVIDIA-ийн чип бол AI-ийн эрчим хүч. Програмыг хэн бичих нь хамаагүй, бүгд л NVIDIA-д түшиглэж байна.
TESLA (TSLAX)
Хүмүүс Tesla-г зөвхөн цахилгаан машины компани гэж боддог. Гэвч Tesla бол одоо Robinhood апп дээрх хамгийн олон хөрөнгө оруулагч эзэмшдэг хувьцаа юм.
Tesla зөвхөн автомашин үйлдвэрлэдэг компаниар хязгаарлагдахгүй, бизнесээ робот такси, нарны эрчим хүч, хиймэл оюун ухааны дэд бүтэц зэрэг ирээдүйн технологийн чиглэлүүд рүү идэвхтэй тэлж эхэлсэн.
Elon Musk-ийн үзэж байгаагаар Tesla-ийн AI ба роботик технологи нь цаашид автомашины борлуулалтын ашгаас ч илүү үнэ цэнийг бий болгоно.
AMAZON (AMZNX)
Amazon бол дэлхийн хамгийн үнэ цэнтэй технологийн корпорациудын нэг бөгөөд анх 1994 онд Жефф Безосын гаражид “Cadabra” нэртэйгээр байгуулагдаж, 1997 онд IPO гаргаж 18 ам.доллараар хувьцаагаа санал болгосон нь түүхэн эхлэл байв.
Өнөөдөр Amazon зөвхөн онлайн худалдааны аварга биш. Харин үүлэн технологи, хиймэл оюун ухаан, автомат ложистик, дижитал үйлчилгээний салбарын тэргүүлэгч инновацийн компани юм.
AMZNX нь энэ компанийн хувьцааг 1:1 харьцаагаар төлөөлдөг токен бөгөөд бодит хувьцааны ханшийг блокчэйн дээр дагах боломжийг олгогдож байгаа юм.
Apple (AAPLX)
Apple компани олон нийтэд нээлттэй хувьцаагаа 1980 оны 12 сарын 12-нд анх удаа NASDAQ хөрөнгийн бирж дээр нэгж хувьцааг $22.00 үнээр нийт 4.6 сая хувьцаа гарган арилжаалж, 100 сая гаруй долларын хөрөнгө босгож байлаа.
Энэ нь 1956 онд Ford Motor-ийн IPO-оос хойших хамгийн том IPO болж, Стив Жобс, Стив Возняк тэргүүтэй нийт 300 орчим саятанг нэг шөнийн дотор төрүүлсэн түүхийг бүтээсэн.
Өдгөө Apple-ийн хувьцааны ханш ойролцоогоор $214.05, зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 3.2 их наяд долларт хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг болсон байна.
TESLA (TSLAX)
Хүмүүс Tesla-г зөвхөн цахилгаан машины компани гэж боддог. Гэвч Tesla бол одоо Robinhood апп дээрх хамгийн олон хөрөнгө оруулагч эзэмшдэг хувьцаа юм.
Tesla зөвхөн автомашин үйлдвэрлэдэг компаниар хязгаарлагдахгүй, бизнесээ робот такси, нарны эрчим хүч, хиймэл оюун ухааны дэд бүтэц зэрэг ирээдүйн технологийн чиглэлүүд рүү идэвхтэй тэлж эхэлсэн.
Elon Musk-ийн үзэж байгаагаар Tesla-ийн AI ба роботик технологи нь цаашид автомашины борлуулалтын ашгаас ч илүү үнэ цэнийг бий болгоно.
Circle (CRCLX)
Circle нь уламжлалт банкны систем ба Web3 технологийн ертөнцийг холбож, илүү нээлттэй, хүртээмжтэй санхүүгийн дэд бүтцийг бий болгохоор зорьж байна.Circle бол блокчэйн ба финтек салбарт үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын компани бөгөөд хамгийн алдартай бүтээл нь USDC стейблкойн юм. Энэ койн нь доллартай уялдсан, тогтвортой үнэтэй бөгөөд дэлхий даяар өргөн хэрэглэгддэг.
Circle нь уламжлалт банкны систем ба Web3 технологийн ертөнцийг холбож, илүү нээлттэй, хүртээмжтэй санхүүгийн дэд бүтцийг бий болгохоор зорьж байна.
Хөрөнгө оруулагчид Circle-ийг хууль ёсны, аюулгүй, инновацлаг шийдэл бүхий финтек ирээдүйн нэгэн тулгуур хэмээн харж байна.
ROBINHOOD (HOODX)
Robinhood-ийн зах зээлийн үнэлгээ 22 тэрбум ам.доллар давсан ба S&P 500 индексэд саяхан орж чадсан юм.
Robinhood аппын хэрэглэгчдийн дийлэнх нь залуус бөгөөд үйл ажиллагаа зөвхөн брокероор зогсохгүй, санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ, AI мэдээлэл, сургалтын медиа платформ болж хувирч байна.
Robinhood бол зүгээр л үнэт цаасны апп биш. Тэд Gen Z үеийг жинхэнэ хөрөнгө оруулагч шиг сэтгэхэд сургаж байна.
Strategy (MSTRX)
Анх санхүү тайлангийн программ хангамжийн компани байсан Strategy нь 2020 онд тухайн үеийн Гүйцэтгэх Захирал Майкл Сэйлор-ын удирдлага дор түүхэн өөрчлөлт хийсэн юм.
Сэйлор зоримог стратегийн чиглэлийг баримталж, тус компанийг Биткойн эзэмшлээрээ тэргүүлэгч корпораци болгон хувиргав. Энэхүү алхам нь маш хурдтай байсан бөгөөд Strategy нь 5-хан жилийн дотор ойролцоогоор 628,791 BTC эзэмшиж, одоо дэлхийн хамгийн том Биткойн эзэмшигч болоод байна.
Сонирхолтой нь, Strategy нь Биткойн эзэмшлээрээ бусад топ 99 компанийн нийлүүлсэн нийт дүнгээс бараг хоёр дахин их хэмжээгээр тэргүүлж байгаа нь тус компанийн дижитал хөрөнгө рүү хийсэн өвөрмөц бөгөөд итгэл үнэмшилтэй алхмыг тодотгож байна.