
Donald Trump Bitcoin-ийг аврах уу?
Donald Trump Bitcoin-ийг аврах уу?
Хөрөнгийн менежментийн Bernstein компанийн үзэж буйгаар 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Donald Trump ялалт байгуулбал Bitcoin-ны ханш $90,000 доллар болж өснө гэжээ. Мөн Donald Trump цагаан ордонд эргэн ирснээр Bitcoin шинэ дээд цэгт ч хүрч болзошгүй гэж тайланд тэмдэглэжээ. Дахин сонгогдох компанит ажлынхаа туршид Donald Trump өмнөх бүх нэр дэвшигчдээс илүүгээр Bitcoin-ийг хүлээн авч стратегийн нөөц хөрөнгө болгохыг санал болгов. Тэрээр мөн АНУ-ыг криптовалютын дэлхийн тэргүүлэгч болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Энэ нь Donald Trump өмнөх үзэл бодлоосоо эрс өөрчлөгдсөнийг харуулж байна. Таван жилийн өмнө тэрээр X (Twitter) дээр Bitcoin-ийг шүүмжилж үүнийг “мөнгө биш“ гэж тодорхойлж үнэ цэнийг нь таамаглахад бэрх тогтворгүй гэж үзэж байжээ. Харин одоо криптовалют нь түүний компанит ажлын гол стратеги болж байна.
Bernstein компанийн дүн шинжилгээгээр Bitcoin-ийн үнэ $80,000-аас $90,000 долларын хооронд хүрч 2024 оны 3 сард $73,000 доллар хүрсэн бүх цаг үеийн дээд амжилтаа давж магадгүй гэж таамаглаж байна. Гэсэн ч одоогоор Bitcoin-ийн ханш сүүлийн үед их хүндрэлтэй байгаа бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд 8.7%-иас илүү буурч сүүлийн долоо хоногт 6%-иар бууран одоо $55,000 доллароос доош арилжаалагдаж байна.