Ираны тэрбум долларын криптог царцаажээ
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент АНУ стэйблкойн гаргагч компаниудтай хамтран крипто гүйлгээнүүдийг нь таслан зогсоох, мөн крипто биржүүдийг нь хар жагсаалтад оруулах замаар Ираны крипто санхүүгийн гарцуудыг хаахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр мөн АНУ Ирантай холбоотой ойролцоогоор 1 тэрбум долларын үнэлгээ бүхий крипто хөрөнгийг битүүмжилж, царцаасан болохыг онцолжээ.
Түүнчлэн АНУ-ын эрх баригчид Европын холбоотон орнуудтайгаа хамтран Исламын Хувьсгалт Гвардийн Корпустай холбоотой хилийн чанад дахь үл хөдлөх хөрөнгө, оффшор банкны данснуудыг илрүүлж, битүүмжлэхээр идэвхтэй ажиллаж байна.
Энэхүү стратеги нь эдийн засгийн хатуу хориг болон Ормузын хоолойн бүслэлттэй хавсарч, Иран улсад үзүүлэх эдийн засгийн шахалтыг дээд цэгт нь хүргэх зорилготой ажээ.