Skip links

Биткойн 15 жилийн өмнө 1 доллар хүрж байжээ

Биткойн 15 жилийн өмнө, тухайлбал 2 сарын 9-нд түүхэндээ анх удаа $1-ын босгыг давж, хөгжлийнхөө эхэн үеийн хамгийн чухал түүхэн амжилтуудийн нэгийг бүтээж байжээ. 2009 онд анхны блок олборлогдсоноос хойш ердөө хоёрхон жилийн дараа ийнхүү доллартай тэнцсэн нь Биткойн “хоосон санаа” байхаа больж, бодит зах зээлийн үнэ цэнтэй хөрөнгө болон хувирснаа дэлхий дахинд харуулсан үйл явдал байв.

Энэхүү мэдээ тархмагц Биткойныг сонирхох хандлага огцом нэмэгдэж, худалдан авалтын давалгаа үүссэнээр Bitcoin.org сайт ачааллаа дийлэлгүй зогсоход хүрч байжээ.

Сонирхолтой нь, тухайн үед хийсэн ердөө $100-ын хөрөнгө оруулалт өнөөдөр ойролцоогоор $7 саятай тэнцэхээр байна. Хэдийгээр эхэн үеийн олон хөрөнгө оруулагчид эрт зарсан, эсвэл хэтэвчний нууц үгээ мартаж алдсан ч, хадгалж үлдсэн цөөн хэдэн “азтан” санхүүгийн түүхэн дэх хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэж чадсан байна.

This website uses cookies to improve your web experience.