Binance-ийн CZ Киргиз улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа
Binance биржийг үүсгэн байгуулагч Чанпэн Жао (CZ) саяхан Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтой уулзаж, хамтдаа цанаар гулгаж буй зураг нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татлаа.
Энэхүү уулзалт нь зөвхөн амралт зугаалгаар хязгаарлагдсангүй, Киргиз улсын аялал жуулчлалыг сурталчлах болон крипто салбарын урт хугацааны хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэхэд чиглэгджээ.
Цаашлаад уулзалтын үеэр Киргиз улсын дижитал хөрөнгийн экосистемийг бэхжүүлж, тус улсыг бүс нутгийн крипто төв болгох асуудлыг голчлон хэлэлцсэн байна. CZ болон Ерөнхийлөгч Жапаров нар 2024 оноос хойш идэвхтэй харилцаатай ажиллаж, үндэсний стэйблкойн төсөл, стратегийн крипто нөөц бүрдүүлэх зэрэг санаачилгууд дээр хамтран ажиллаж иржээ.
Шинжээчид сүүлийн үед CZ-г Казахстан, Пакистан болон Эль Сальвадор зэрэг олон улс орнуудын удирдагчидтай идэвхтэй харилцаж байгааг онцолж, энэ нь геополитикийн тавцанд криптовалютын ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж буйг харуулж байна хэмээн дүгнэлээ.