Skip links

Ирээдүйд бид ажиллах шаардлагагүй болно

Элон Маск саяхан Теслагийн хүн дүрст Optimus роботын гурав дахь үеийн шинэ загвар болон болон илүү сайжруулсан чадамжуудыг танилцууллаа. Уг роботын туршилтын үйлдвэрлэл энэ зун эхлэх бөгөөд ирэх оны сүүл гэхэд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.

Маскийн мэдээлснээр Optimus-ийн үнэ ойролцоогоор 25,000 доллар байх бөгөөд эхний загварууд нь хүний хувийн туслах шиг гэрийн ажил хийх, асаргаа үйлчилгээ үзүүлэх, өдөр тутмын ажил зэргүүдийг гүйцэтгэх юм байна.

Харин цаашид эмнэлгийн нарийн ажилбар, багшлах, оффисын ажил зэрэг илүү өндөр ур чадвар шаардсан ажлуудыг ч хийж чаддаг болно гэдгийг тэрээр онцолжээ.

Түүнчлэн, Маск ирэх 10-20 жилийн дотор хүмүүс зөвхөн өөрсдөө л хүсвэл ажилладаг болох бөгөөд мөнгөний үнэ цэн, хэрэгцээ бүрмөсөн алдагдана гэж үзэж байна. Учир нь бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг роботууд бий болгох тул тэдгээрийн үйлдвэрлэлийн өртөг бараг үнэгүй шахуу болох ажээ.

This website uses cookies to improve your web experience.