АНУ Иран хоёр гал зогсоохоор боллоо
АНУ-ын Доналд Трампын тогтоосон эцсийн хугацаа дуусахаас хэдхэн цагийн өмнө АНУ болон Иран улс хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт хүрч чадлаа.
Үүний хүрээнд хоёр тал болон тэдний холбоотон орнуудын хооронд өрнөж буй цэргийн бүх төрлийн довтолгооны ажиллагаа бүрэн зогссон байна.
Цаашлаад Иран улс гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээж, нефть тээвэрлэгч онгоцнуудын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх баталгаа өгчээ. Мөн энэ долоо хоногийн сүүлээр хоёр талын төлөөлөгчид Пакистан улсад уулзаж, илүү урт хугацааны энх тайвны гэрээг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Энэхүү мэдээний дараа Брент төрлийн нефтийн ханш ойролцоогоор 15%-иар буурч, баррель нь $92 орчимд хүрсэн бол байгалийн хийн ханш ч мөн дагаад суларлаа. Үүний зэрэгцээ дэлхийн хөрөнгийн биржүүд болон криптовалютын зах зээлд өсөлтийн эерэг хандлага ажиглагдаж эхэллээ.