Google шинэ AI зөөврийн компьютер гаргана
Google саяхан Gemini хиймэл оюун ухаанд суурилсан, өндөр хүчин чадал бүхий "Googlebook" нэртэй шинэ зөөврийн компьютероо танилцууллаа.
Хиймэл оюун ухааныг үйлдлийн системдээ гүнзгий нэгтгэж өгсөн нь энэхүү компьютерын бусад брэндээс ялгарах гол онцлог нь болж байна.
Тухайлбал, Gemini AI дэлгэц дээрх контентыг шууд шинжлэх, мэдээллийг боловсруулах, төрөл бүрийн даалгаврыг тусдаа ямар нэгэн программ эсвэл нэмэлт цонхны шаардлагагүй автоматаар гүйцэтгэх аж.
Түүнчлэн, уг зөөврийн компьютер нь гар утасны экосистемтэй илүү нягт уялдан ажиллах үүднээс Android систем дээр суурилан бүтээгджээ. "Googlebook"-ийн загварууд энэ 9 сард албан ёсоор худалдаанд гарах бөгөөд үнэ нь ойролцоогоор 650 доллароос эхлэх төлөвтэй байна.