Skip links

Nvidia-ийн орлого 1 их наяд доллар хүрнэ

Женсен Хуан саяхан Nvidia-ийн шинэ чипүүдээс олох нийт орлого 2027 он гэхэд дор хаяж 1 их наяд долларт хүрнэ хэмээн мэдэгдэж олны анхаарлыг татлаа.

Энэхүү таамаглал нь тус компанийн дараагийн үеийн Blackwell болон Vera Rubin чипүүдийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээн дээр суурилжээ.

Цаашлаад зах зээлд хиймэл оюун ухааны салбар “хэт хөөсөрсөн үү” гэх болгоомжлол байгаа хэдий ч Женсен Хуан “Nvidia-ийн чипний эрэлт тэсрэлттэй хэвээр” гэдгийг онцлон хэлэв. Тэрээр энэхүү эрэлт нь зөвхөн дата төвүүдээр хязгаарлагдахгүй, хүн дүрст роботууд, робот-такси, тэр байтугай сансарт байрлах хиймэл оюуны дэд бүтэц зэрэг шинэ зах зээлүүд хурдацтай тэлж буйг дурджээ.

Энэхүү мэдэгдлийн дараа Уолл Стрийтийн хэд хэдэн санхүүгийн байгууллагууд Nvidia-ийн хувьцааны ханшийн таамаглалыг нэмэгдүүлсэн нь хиймэл оюун ухааны урт хугацааны өсөлтөд зах зээлийн итгэл нэмэгдэж байгааг харуулж байна.

This website uses cookies to improve your web experience.