Skip links

Трамп шүүхийн эсрэг татварын дайн зарлав

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татварын бодлогыг хүчингүй болголоо. Шүүх бүрэлдэхүүн түүнийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр татвар ногдуулсан нь ерөнхийлөгчийн эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл хэмээн үзсэн байна.

Тэрээр шүүхийн шийдвэрийг "утгагүй" хэмээн шүүмжилж, өөрийнх нь худалдааны бодлого АНУ-ын эдийн засгийг дэмжихэд амин чухал ач холбогдолтой хэмээн онцолсон байна. Тэгвэл шүүхийн шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа Трамп бүх улс оронд 10%-ийн татвар ногдуулж байгаагаа зарлаж, маргааш нь уг хэмжээг 15% болгон нэмэгдүүлэв.

Трамп "Б төлөвлөгөө" болгон 1974 оны Худалдааны тухай хуулийг ашигласан бөгөөд энэ нь ерөнхийлөгчид Конгрессын оролцоогүйгээр 150 хоногийн хугацаанд 15% хүртэлх түр зуурын татвар ногдуулах эрх олгодог зохицуулалт аж.

Хөрөнгийн болон крипто зах зээл шүүхийн шийдвэрийн дараа эхэндээ өсөлт үзүүлсэн ч, Трампын энэхүү хариу үйлдлээс үүдэн макро эдийн засгийн тодорхойгүй байдал дахин үүсэж, ханш эргэн сулрав.

 

This website uses cookies to improve your web experience.