Skip links

Япон улс криптог хүлээн зөвшөөрлөө

Япон улс крипто хөрөнгийг албан ёсоор санхүүгийн хөрөнгө хэмээн хүлээн зөвшөөрч, Биткойн болон Этэриум зэрэг 100 гаруй тэргүүлэх криптовалютуудыг хувьцаа, бондтой ижил төстэй зохицуулалтын орчинд шилжүүлэхээр боллоо.

Ингэснээр институцийн хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн тогтвортой өсөлтийг дэмжих, татварын илүү таатай орчин бүрдүүлэх боломжтой болж байна.

Уг хуулийн төсөл одоогоор Японы Засгийн газрын танхимаар батлагдсан бөгөөд цаашид парламентаар хэлэлцэгдэн 2027 он гэхэд хүчин төгөлдөр болох хүлээлттэй байна. Үүнийг угтан Японы томоохон санхүүгийн байгууллагууд криптод суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхтэй хөгжүүлж эхэлжээ.

Шинжээчид энэхүү алхмыг Ерөнхий сайд Санаэ Такаичигийн дижитал хөрөнгийг эдийн засгийн өсөлт болон санхүүгийн инновацын чухал хэсэг болгох гэсэн өргөн хүрээний стратегийн нэг хэсэг хэмээн үзэж байна.

This website uses cookies to improve your web experience.