Skip links

АНУ-ын Инфляц Огцом Өсөлт Үзүүллээ

Энэ оны 3 сарын Хэрэглээний үнийн индексээр (CPI) АНУ-ын инфляц 3.3%-д хүрч, 2 сарын 2.4%-тай харьцуулахад огцом өсөлт үзүүллээ.

Энэ нь 2022 оноос хойших нэг сарын доторх хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байгаа бөгөөд шинжээчид үүнийг Ираны дайн болон Ормузын хоолойн нийлүүлэлтийн доголдлоос үүдэлтэй эрчим хүчний ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байна.

Цаашлаад бензиний үнэ 20 гаруй хувиар өссөн нь инфляцын ерөнхий өсөлтөд хамгийн ихээр нөлөөлжээ. Харин Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү тоон үзүүлэлтийг үгүйсгэж, "Америкчууд түүхэн дэх хамгийн хүчирхэг эдийн засгийн үр шимийг хүртэж байна" хэмээн мэдэгдсэн бол, Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэлл инфляцын энэхүү өсөлтийг "түр зуурын шинжтэй асуудал" гэж тодорхойлов.

Уолл Стритийн шинжээчид энэхүү өсөлт аль хэдийн хүлээгдэж байсан ч инфляц өндөр хэвээр удаан үргэлжилбэл бодлогын хүүг бууруулах боломж буурна гэдгийг анхааруулж байна.

This website uses cookies to improve your web experience.