Skip links

Ши Жиньпин вашингтон хотод айлчилна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ оны 9 сард Вашингтон хотноо албан ёсны айлчлал хийх бөгөөд энэ нь түүний хувьд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд АНУ-д хийж буй анхны төрийн айлчлал болох юм.

Тухайлбал, Ерөнхийлөгч Доналд Трамп саяхан Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпинийг Вашингтонд хариу айлчлал хийхийг урьсан билээ.

Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү уулзалтаар талууд худалдааны тариф, хагас дамжуулагчийн экспорт, газрын ховор элементийн нийлүүлэлт, эрчим хүчний хамтын ажиллагаа болон Тайванийн асуудал зэрэг Бээжингийн хэлэлцээний үеэр бүрэн эцэслэгдээгүй стратегийн чухал сэдвүүдэд голлон анхаарах төлөвтэй байна.

Сонирхолтой нь, хоёр улсын удирдагчид 11 сард Шэньжэнь хотноо болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт, мөн 12 сард Майами хотод зохион байгуулагдах “Их 20”-ийн уулзалтаар мөн тус тус уулзах аж.

This website uses cookies to improve your web experience.