Skip links

Дэлхийн зах зээлээс 3 их наяд доллар арчигдлаа

Өнгөрсөн Баасан гарагт дэлхийн санхүүгийн зах зээлд өргөн хүрээтэй заралт явагдаж, хувьцаа, үнэт металл, криптовалют зэрэг хөрөнгүүдийн нийт үнэлгээнээс ойролцоогоор 3 их наяд доллар арчигдлаа.

Шинжээчид энэхүү гэнэтийн уналтыг АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн тайлантай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, АНУ-д 5 сард 172,000 шинэ ажлын байр нэмэгдсэн нь урьдчилан таамаглаж байснаас хоёр дахин өссөн өндөр үзүүлэлт болов. Хөдөлмөрийн зах зээлийн энэхүү хүчтэй өсөлт нь эдийн засаг сайн байгааг илтгэж байгаа хэдий ч нөгөөтээгүүр инфляц өсөх эрсдэлийг давхар дагуулж байдаг билээ.

Эрчим хүчний өндөр үнэтэй энэхүү нөхцөл байдалд, АНУ-ын Холбооны Нөөцийн Сан инфляцыг хяналтдаа байлгахын тулд ойрын хугацаанд бодлогын хүүгээ өсгөж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид үзжээ.

Энэхүү савлагаанд крипто зах зээл ч мөн хүндхэн цохилтод орсон бөгөөд Биткойны ханш хэсэг хугацаанд $60,000 босгоос доош унасан байна.

This website uses cookies to improve your web experience.