Биткойн $70,000-с доош уналаа
Биткойны ханш дөнгөж сая $69,750 хүрч, 4 сарын эхээс хойших хамгийн доод түвшинд очлоо.
Шинжээчид энэхүү уналтыг АНУ болон Ираны хоорондох энхийн хэлэлцээр гэнэт мухардалд орсонтой холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Израил улс Ливан дахь цэргийн ажиллагаагаа улам эрчимжүүлсэнтэй холбогдуулан Ираны тал АНУ-тай хийж байсан бүх энхийн яриа хэлэлцээрээ өчигдөр албан ёсоор зогсоосон билээ.
Цаашлаад Майкл Сэйлорын MicroStrategy компани сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа Биткойноо зарсан нь “гал дээр тос нэмсэн” хэрэг болов. Тус компани ногдол ашгийн санхүүжилтэдээ зориулан 32 Биткойн заржээ.
Энэхүү үйлдэл нь Сэйлорын алдарт "хэзээ ч зарахгүй" гэсэн байр сууринд эргэлзээ төрүүлж, зарим хөрөнгө оруулагчдын дунд крипто зах зээлд "өвөл айсуй" гэх айдсыг бий болгоод байна.