Skip links

Дубай криптогоор татвар төлөхийг зөвшөөрлөө.

Дубай хот оршин суугчдадаа криптовалют ашиглан татвар, төрийн үйлчилгээний төлбөр төлөх боломжийг албан ёсоор нэвтрүүллээ.

Ингэснээр иргэд цахилгаан, дулаан, авто зогсоол, орон сууц зэрэг төлбөр, хураамжаа зөвшөөрөгдсөн платформоор дамжуулан криптогоор шууд төлөх боломжтой болж байна.

Уг зохицуулалтын хүрээнд криптогоор хийгдсэн бүх төлбөрүүд улсын төсөвт орохоосоо өмнө АНЭУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт болох дирхам руу автоматаар хөрвөх аж. Шинжээчид энэхүү санаачилгыг Дубайн санхүүгийн дэд бүтцийг шинэ түвшинд хүргэх, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, мөн дэлхийн крипто болон финтекийн тэргүүлэх төв болох байр сууриа улам бэхжүүлэх стратегийн чухал алхам хэмээн дүгнэж байна.

Цаашлаад Япон, Швейцар, Сингапур зэрэг орнууд ч крипто, блокчэйн болон стэйблкойнд суурилсан төлбөрийн системийг банк, санхүүгийн салбартаа эрчимтэй нэвтрүүлж, зохицуулалтын орчноо улам боловсронгуй болгосоор байна.

This website uses cookies to improve your web experience.