ОХУ Криптовалютыг Хүлээн Зөвшөөрнө
ОХУ криптовалютын арилжааг хуульчилж, олон улсын худалдааны төлбөр тооцоонд ашиглахыг зөвшөөрөх шинэ эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.
Уг хуулийн төсөл одоогоор Оросын Засгийн газрын танхимаар батлагдсан бөгөөд цаашид парламентаар хэлэлцэгдэн энэ оны 7 сар гэхэд хүчин төгөлдөр болох хүлээлттэй байна.
Шинжээчид энэхүү алхмыг Барууны хориг арга хэмжээг тойрон гарах, олон улсын төлбөрийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх зорилготой тус улсын дижитал хөрөнгийн бодлогод гарч буй томоохон эргэлтийн цэг хэмээн дүгнэлээ. Харин дотоодын зах зээлд бараа, үйлчилгээний төлбөрт крипто ашиглах хориг хэвээр үлдэх аж.
Шинэ журмын хүрээнд тодорхой шаардлага хангасан Оросын иргэд зөвшөөрөгдсөн биржүүдээр дамжуулан криптовалют худалдан авах, зарах боломжтой болох юм. Хил дамнасан санхүүгийн харилцаанд блокчэйн технологийн хурд, аюулгүй байдал, үр ашгийг нь өргөн ашиглах дэлхийн чиг хандлагад Орос улс ийнхүү нэгдэж байна.