Холбооны нөөцийн сангийн шинэ дарга Кевин Уорш
АНУ-ын Сенат өчигдөр Кевин Варшийг Холбооны нөөцийн сангийн (ХНС) дараагийн даргаар албан ёсоор баталлаа. Тэрээр маргаашаас эхлэн Жером Пауэллийн халааг авч, үүрэгт ажилдаа орох юм.
Варшийн ажлаа хүлээн авах мөч нь эдийн засгийн хувьд нэлээд сорилттой цаг үед тохиож байна. Ираны дайнтай холбоотой эрчим хүчний ханшийн өсөлтийн нөлөөгөөр АНУ-ын 4 сарын инфляц 3.8%-д хүрч, сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд очоод байгаа юм.
Харин Ерөнхийлөгч Доналд Трамп бодлогын хүүг эрчимтэй бууруулах шахалт үзүүлж байгаа бол шинжээчид ХНС ойрын хугацаанд хүүгээ тогтвортой хадгалах шаарлагатай гэж үзэж байна.
Сайн мэдээ нь Кевин Варш криптод хамгийн ээлтэй дарга нарын нэгд тооцогдож байна. Тэрээр өмнө нь хэд хэдэн крипто төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байснаас гадна Clarity Act хуулийн төслийг дэмждэг бөгөөд Биткойныг "шинэ алт" хэмээн нэрлэж байжээ.