Тим Күүк Албан Тушаалаа Хүлээлгэн Өгнө
Тим Күүк энэ 9 сарын 1-нд Apple-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж, сүүлийн 15 жил орчим хашсан үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө албан ёсоор зарлалаа.
Тэрээр цаашид ТУЗ-ын даргаар ажиллаж, олон улсын бодлого болон компанийн урт хугацааны стратегид түлхүү анхаарч ажиллахаа дурдсан байна.
Харин түүний залгамжлагчаар тус компанийн Техник хангамж хариуцсан захирал Жон Тернусыг томилжээ. Шинжээчид түүнийг техникийн өндөр мэдлэг чадвартай, нэмээд удирдах арвин туршлага хуримтлуулсан тул энэ албан тушаалд хамгийн "аюулгүй бөгөөд тохиромжтой" сонголт хэмээн үзэж байна.
Цаашлаад Тим Күүк Apple-ийн инноваци тасралтгүй үргэлжилж байгааг онцлон, компанийн ирээдүй "гайхамшигтай" хэвээр гэдгийг мэдэгдлээ. Хөрөнгө оруулагчид энэхүү өөрчлөлтийг удирдлагын багийн төлөвлөгөөт шилжилт хэмээн хүлээж авсан тул зах зээл тайван байж, Apple-ийн хувьцааны ханш харьцангуй тогтвортой байна.