АНУ-н инфляц дахин огцом өсөлт үзүүллээ
Энэ оны 4 сарын Хэрэглээний үнийн индексээр (CPI) АНУ-ын инфляц 3.8%-д хүрч, 3 сарын 3.3%-тай харьцуулахад огцом өсөлт үзүүллээ.
Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн өндөр инфляцын түвшин болж байгаа байгаа бөгөөд шинжээчид үүнийг Ираны дайн, Ормузын хоолойн нийлүүлэлтийн доголдлоос үүдэлтэй эрчим хүчний ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байна.
Түүнчлэн эрчим хүчний өндөр ханш өнгөрсөн сарын инфляцын өсөлтийн томоохон хэсгийг дангаараа бүрдүүлжээ. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Доналд Трамп инфляцын энэхүү өсөлтийг "түр зуурынх" хэмээн тодорхойлоод, богино хугацааны эдийн засгийн хүндрэлээс илүүтэй геополитикийн чухал зорилтуудаа эн тэргүүнд тавихаа мэдэгдлээ.
Цаашлаад Олон Улсын Валютын Сан энэ онд дэлхийн дундаж инфляц 4.4 хувьд хүрч болзошгүйг анхааруулж, эрчим хүчний зах зээлийн тодорхойгүй байдал дэлхийн эдийн засагт томоохон эрсдэл учруулж байгааг онцоллоо.