CZ Элон Маскыг харь гарагийн хүн гэлээ
Binance-ийн үүсгэн байгуулагч Чанпэн Жао (CZ) саяхны нэгэн ярилцлагынхаа үеэр Элон Маскыг "харь гарагийн хүн" байж магадгүй хэмээн хошигножээ.
Тэрээр Маскын ер бусын ажиллах чадвар, ирээдүйн алсын харааг нь "энэ дэлхийнх биш мэт" хэмээн тодорхойлж, түүний Ангараг гарагийг колоничлох, гараг хоорондын технологийг хөгжүүлэхэд чиглэсэн зорилгыг нь “төрсөн гараг руугаа буцах төлөвлөгөө” байж ч мэднэ гэв.
Сонирхолтой нь, Элон Маск өөрөө ч цахим орчинд өөрийгөө харь гарагийн хүн хэмээн олон удаа хошигнон бичиж байсан удаатай юм.
Уг интернэт хошигнол нь 2010-аад оны үеэс алдартай болсон бөгөөд яваандаа даамжирсаар, зарим хүмүүс үүнд нь бодитоор итгэх хэмжээний хуйвалдааны онол болон хувирчээ.