Skip links

AI ашиглан алдагдсан биткойноо олж авчээ.

Нэгэн залуу 10 гаруй жилийн турш нэвтрэх эрхээ алдаад байсан крипто хэтэвчнээсээ ойролцоогоор 400,000 долларын үнэлгээ бүхий 5 Биткойноо саяхан амжилттай сэргээж авчээ.

Тэрээр Биткойноо 2015 онд оюутан байхдаа худалдан авсан ч, согтуу үедээ хэтэвчнийхээ нууц үгийг санамсаргүйгээр өөрчилж, улмаар бүр мөсөн мартсан байна.

Олон жилийн турш янз бүрийн нууц үг сэргээх программ, тааруулах аргуудыг туршсан ч үр дүнд хүрээгүй тул тэрээр эцсийн найдвар болгон Claude AI хиймэл оюуныг ашиглахаар шийджээ. Ингэхдээ оюутан цагийнхаа хуучин компьютерын файл, тэмдэглэл, нөөц хавтаснуудыг бүгдийг нь AI-д оруулсан бөгөөд үүний үр дүнд Claude нууц үг сэргээх файлыг илрүүлж, кодоо олоход нь тусалсан байна.

Энэхүү түүх цахим орчинд маш хурдан тархсан бөгөөд олон хүмүүс үүнийг түүний хувьд "санхүүгийн хамгийн ашигтай алдаа" болсон байж магадгүй, эс бөгөөс Биткойноо хямдхан үед нь аль хэдийн зарчихсан байх байсан хэмээн хошигножээ.

This website uses cookies to improve your web experience.