Доналд Трамп ормузын хоолойг хүчээр нээнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уржигдар Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах, дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах зорилготой томоохон цэргийн ажиллагааг эхлүүлснээ зарлалаа.
АНУ-ын Батлан хамгаалах яам уг ажиллагаанд пуужин сөнөөгч хөлөг онгоцнууд, 100 гаруй байлдааны нисэх онгоц, мөн 15,000 орчим цэргийн албан хаагч оролцож байна хэмээн мэдээллээ.
Эдгээр бие бүрэлдэхүүн Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй нефть тээвэрлэгч хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангаж, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
Шинжээчид Трампын энэхүү ажиллагааг Ормузын хоолой дахь тэнгисийн цэргийн бүслэлтээ үргэлжлүүлж, Иранд үзүүлж буй эдийн засгийн дарамтаа хадгалахын зэрэгцээ хэлэлцээрт өөрсдөдөө хамгийн ашигтай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн стратегийн тактик хэмээн үзэж байна.