Skip links

Трамп Ормузын Хоолойг Хаах Тушаал Өглөө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолой дахь Ираны боомтуудаар орж, гарч буй хөлөг онгоцнуудын эсрэг тэнгисийн цэргийн бүрэн бүслэлт тогтоох тушаал өглөө.

Энэхүү шийдвэр нь Пакистан улсад саяхан болсон энхийн хэлэлцээр бүтэлгүйтсэний дараахан гарч байгаагаараа онцгой анхаарал татаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар уг алхмын гол зорилго нь Ираны Ормузаас олох орлогыг таслахад чиглэж байгаа аж.

Одоогоор тус хоолойд АНУ-ын тэнгисийн цэргийн 15 орчим хөлөг байрласан бөгөөд Трамп аливаа дайсагнасан үйлдэл гарвал “нэн даруй устгана” хэмээн хатуу анхааруулжээ. Харин Ираны тал үүнийг гал зогсоох хэлэлцээрийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, “хатуу хариу арга хэмжээ” авахаа мэдэгдсэн байна.

Сонирхолтой нь, олон хөрөнгө оруулагчид энэхүү шийдвэрийг дайны өдөөн хатгалга бус, харин Ираныг хэлэлцээрийн ширээнд буцаан авчрах зорилготой дарамт, шахалтын тактик гэж дүгнэж байна.

This website uses cookies to improve your web experience.